Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байрны баруун талд дулааны шугамын худагт 40 орчим настай эрэгтэй нас баржээ.
Энэ талаар дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах жижүүр дэд хурандаа Э өгснийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:42 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, овог нэр, гэрийн хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй нас барсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.