Улаан бурханы эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьтай байна. Одоогоор хамрагдаагүй үлдсэн хэсгийг вакцинжуулахаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн жил зургаан сартай хүүхдүүд улаан бурхнаар өвчилж, багагүй эндэгдэл гарч байв.
ДЭМБ-аас улаан бурханы дэгдэлтийн үед зургаан сартай хүүхдэд вакцин хийж болно гэсэн зөвлөмж өгсөний дагуу эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 5 аймагт 6 сартай хүүхдүүдэд вакцин хийж эхлээд байна. Харин вакцины нөөц хангалттай байгаа талаар эх сурвалж хэлэв.