ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путины Япон улсад хийх албан айлчлал манай оронд ямар ач холбогдолтой талаар МУНН-ын дарга Б.Батболд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Доналд Трамп Тайваны Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныг нь Хятад эсэргүүцсэн. Хариуд нь Далай ламтай уулзана гэсэн байна.
Путины Японд хийх айлчлалын үр дүнгээс Монголын геополитикийн орон зай ихээхэн тэлэх идэвхжих шинж ажиглагдаж байна.
Түүнчлэн Путины айлчлалыг цуцлахыг АНУ Японд санал болгосон ч цаадуул нь сонсоогүй мэт өнгөрөөсөн нь бас нэг шинэ хачирхам үйл явдал боллоо. Путины Японд хийх айлчлалын үр дүнгээс Монголын геополитикийн орон зай ихээхэн тэлэх идэвхжих шинж ажиглагдаж байна. Харин манай төр засаг үүнд бэлэн эсэх нь тун эргэлзээтэй байгаа нь мэргэжлийн экспертүүдээ цалинжуулж ажиллуулах амин чухал шаардлага байгааг илтгэн харуулж байна.
Бид үргэлж хүндээ хөнгөнөөс өгч байсан хойшид ингэх боломж байхгүй гэдгийг Монгол Улсын ҮАБЗ, ТЕГ, Гадаад харилцааны яам зэрэг чиг үүргийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байх шиг. Бид зөв ажиллаж чадвал асар их боломж байна мөн гэзэг зантай зээл шүтдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болжээ” гэжээ.
Сэтгэгдэл (1)