Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Янгир ямаа малчны хот руу орох болжээ

2016-12-14
0
ЖИРГЭХ

Баянхонгор аймгийн Засаг даргын 733 тоот жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах захирамж гарсан.

 

Энэ захирамжийн хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Статистикийн газрын дарга Х.Ганзориг, ХХААГ-ын дарга Ж.Энхтөр, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг гарч хөдөөгийн сумдад ажиллаж байна.

 

Уг ажлын хэсэг жилийн эцсийн мал тоолллгын үйл ажиллагаанд хяналт тавьж, баг, сумын түвшинд тооллогын ажил нэгэн зэрэг эхэлсэн эсэх, сумын хяналтын хэсэг ажилласан эсэх,  данс бүртгэл үнэн зөв эсэхэд хяналт тавьж ажиллах юм.  Ингэхдээ тухайн айлд тавиул мал байгаа эсэх, сум, багийн хэмжээнд алдуул, эзэнгүй мал байгаа эсэх, тэжээвэр амьтад байгаа эсэхэд давхар хяналт тавьж ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумдад ажиллаж байна.

 

Бууцагаан сумын мал тооллогын ажил 80 хувьтай явагдаж байна. Сумын газар нутаг өргөн уудам нь бинзен шатахууны хүрэлцээгүй үед хүндрэл учруулж байгаа юм.

 

Тиймээс тус сум багийн дарга, эмчийн шатахууны төсвийг нэгтгэх замаар нийт хөдөөгийн малчин өрхүүдэд хүрч ажиллажээ. Энэ хүрээнд иргэдээс аймаг, сумын Засаг даргын үндсэн чиглэлд тусгуулах санал хүсэлтийг давхар авсан байна.

 

Сумын хэмжээнд цас ороогүй, цаг урин байна. Гэвч одоогийн байдлаар сумын 2, 4, 5 дугаар багийн малчид Үаг, Галуут, Бөмбөгөр, Баянцагаан суманд оторлож байна. Отрын бүс нутагт арван өрхийн арав гаруй мянган мал өвөлжиж байгаа бол бусад бүс нутагт 11 өрхийн зургаан мянга гаруй мал өвөлжиж байгаа аж.

 

Цаашид цас орвол хаваржилт хүндэрч мэдэхээр байгаа юм. Хэвэр ийм нөхцөл бүрдвэл аймгаас дэмжлэг авах зайлшгүй шаардлага байгаа тухай тус сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг хэлж байна.  Гэвч иргэд өвлийн бэлтгэлээ хангаж гар аргаар 18 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэхийн зэрэгцээ сумд байрлах улсын фондод 100 орчим мянган тонн өвс байгаа мэдээлэл байна.

 

Хүрээмарал сумыг мал тооллогын ажил үндсэндээ дуусч, нэгдсэн бүртгэлд оруулах ажил эд өрнөж байна. Мөн л цас ихээр унахгүй бол өвөлжилтийн байдал өнгөрсөн зуншлага сайн байсан учраас төдийлөн хүндрэх эрсдэл харагдахгүй байгаа юм. Малчид өөрийн нөөц бололцоогоор гар тэжээл, хадлан бэлтгээд амжжээ.

 

Урьдчилсан байдлаар тус сумын хэмжээнд 190 орчим мянган тал тоолуулахаар байна. Нийт газар нутгийн хэмжээнд малын тоо толгой ихэсч байгаа учраас гаднаас отроор мал орж ирвэл цас унаагүй энэ үед туурайн зуд бий болгож мэдэх эрсдэл байгаа аж.  Мал тооллогын ажилд дөрвөн хэсэг гаргаж ажиллажээ. Тооллогын явцад алдуул 16 адуу байжээ.

Тус сумын тухайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай хилийн цэсийн маргаантай байсаар ирсэн. Уг маргааныг шийдвэрлэхийн тулд 1970-аад онд тогтоосон хилийн цэсийг харж, тухайн бүс нутагт GPS ажиллуулж үзэхэд Хүрээмарал сумынх гэдэг нь тодорхой болжээ. Гэсэн ч тухайн нутгийн өвөлжөөнд хоёр сумаас хоёр гэрчилгээ гаргаж малчдад өгч байгаа нь малчдын дундах маргааны гол асуудал болж байгаа аж. Нэгэнт аймаг хоорондын маргаан учраас энэ асуудалд аймгийн зүгээс анхаарахыг тус сумын Засаг дарга хүслээ.

 

Сумын хэмжээнд 50 гаруй мянгат малчин байна. Хэдийгээр малын тоо толгой өсч, малчдын аж амьдрал дээшилсэн статистик харагдаж байгаа ч бодит байдал дээр малчдын амьжиргаа доошилж, бэлэн мөнгөгүй, малын түүхий эд үнэгүйдсэн байна.

 

Баянбулаг сумын тухайд мал тооллогын ажил үндсэндээ дууссан. Шивж, нэгдсэн бүртгэл гаргах ажил өрнөж байна. Нийт газар нутгийн хэмжээнд цасан бүрхүүлтэй, нимгэн газраа 20 см, зузаан, хунгар хэсэгтээ 50-60 см-ийн зузаан байна.

 

Тус сумын сүүлийн арван жилийн дунджийг харахад жил бүрийн 12 дугаар сарын сүүлээр цас их хэмжээгээр унадаг аж. Энэ жил энэ байдал давтагдвал өвөлжилтөд хүндрэл учирч мэдэхээр байгаа юм. Гол гол даваануудын зам хаагджээ. Өвсний цан өдрийн наранд унахгүй, үдэш болгож буй тул цаг хатуурах нь хэмээн нутгийн малчид ч ярьж байна. Гэсэн хэдий ч өвлийг өнөтэй давахын тулд хаа хаанаа хичээн ажиллаж байна. Малчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өвс, тэжээл бэлдсэн байна.

 

Мал тооллогын явцад тооллогын комиссын гишүүд мөн тус суманд тоо толгой нь өсч буй янгир ямааны баримжаа тоог гаргажээ. Тэдний ажигласнаар 1500 орчим янгир ямаа байна гэж тоолжээ. Байгаль хамгаалах сан байгуулж, ажиллуулах боломж хуулиар хязгаарлагдсан нь янгир ямаа, зэрлэг ан амьтдыг хамгаалах, шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүндрэл учруулж байгаа аж.

 

Янгир ямаа хужиршиж байгаагаас малчны хот руу орж хужир шүү долоох үзэгдэл элбэгшиж байгаа гэнэ. Урьд нь тус сумынхан борооны ус тосох уст цэг, хужир шүү янгирын бэлчээрт байршуулах зэрэг ажлыг хийж байжээ.

 

Эх сурвалж. BAYANKHONGOR.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    8 цаг 48 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    8 цаг 50 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    10 цаг 24 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    10 цаг 32 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    11 цаг 43 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    12 цаг 57 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    13 цаг 10 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    13 цаг 11 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    13 цаг 29 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    14 цаг 33 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    15 цаг 0 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    15 цаг 24 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    15 цаг 38 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    16 цаг 17 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    16 цаг 26 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    16 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    16 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    17 цаг 5 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    17 цаг 13 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    17 цаг 21 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • Зуун жил ганцаардсан хүн
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК