Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 19-нд болно. Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэх аж.
Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 18-нд хуралдсан бөгөөд бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувьд хүргэж, 4.5 нэгж хувиар өсгөсөн билээ.
Энэ удаагийн хурлаар хүү өөрчлөх үү хэвээр үлдээх үү гэдгийг шийдэх юм байна.