Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж-гийн хонь цэцэг өвчнөөр өвчилж, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Голомтын бүсэд дөрвөн хот айлын нийт 900 гаруй толгой мал байгаагаас 800 орчим нь бог мал аж. Одоогоор хонин сүрэгт л өвчин илрээд байна. Эхний ээлжинд цэцэг өвчин гэж тогтоогдвол голомтын бүсэд байгаа ил шинж тэмдэгтэй малыг устгах, үлдсэн малыг вакцинжуулах учраас Мал эмнэлэг үржлийн газраас 2000 вакцины захиалга өгсөн байгаа юм байна.