Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг Нэгдсэн эмнэлэгтээ хийлгээд жил болж буй.
Энэ хугацаанд 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулсан болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иргэд өмнө нь гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг зорьж цаг хугацаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан юм.
Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая төгрөг, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Энэ хөрөнгө оруулалтаар хоёр гемодиализийн, нэг усны шүүлтүүрийн аппарат худалдан авч, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.