Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар зөвхөн энэ онд хүүхдүүд 169 удаа урд хөршид хурдан морь унахаар хилээр гарчээ.
Ийнхүү урд хөрш рүү хүүхдүүд морь унахаар явж байгаа нь амьдралын боломж тааруу байгаатай холбоотой гэдгийг тогтоосон байна. Ихэвчлэн Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийн харьяат аж.
Албаныхны өгч буй мэдээллээр энэ нь давхардсан тоо гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл нэг хүүхэд 5-6 удаа зарим нь 20 удаа хилээр гарч урд хөршид очиж морь унасан аж.
Ингэхдээ найман хүүхэд л морь унахаар явж байгаа тухай визийн мэдүүлэгтээ дурдсан бол бусад нь ямар хэргээр явж байгаагаа өөр өөрөөр дурдсан байсныг албаныхан хэлж байна.
Тэдний мэдээлснээр хурдан морь унахаар явсан хүүхдүүд эргэж орж ирсэн ч урд хөршид байх хугацаандаа ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа аж.
Энэ талаар ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж “Хүүхдүүд эргэж эх орондоо эсэн мэнд ирсэн ч хүний нутагт очоод ямар ажил хийснийг бид мэдэхгүй. Хүний наймаанд ч өртөж болзошгүй. Тиймээс хүүхдүүдээ морь унуулахаар хилээр гаргахгүй байх ёстой. Нэгэнт хил давчихвал бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэд амьдралын боломж муутай айлын хүүхдүүд байсан” гэлээ.
Сэтгэгдэл (1)