Чингэлтэй дүүргийн 10-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүжилтээр энэ онд 152 ширхэг шинэ хяналтын камерыг гудамж талбайд байрлуулжээ.
Ялангуяа хүн олноор төвлөрсөн "Далайхүү", "Нарантуул-2" зэрэг үйлчилгээний газруудыг бүрэн камерын хяналтад авсан байна.
Ингэснээр халаасны хулгай, орон байр болон танхайрах гэмт хэргийн илрүүлэлтэд чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн орон байрны хулгайн хэргийг 151 дүгээр худгийн баруун талд байрлуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, сэжигтнийг барьжээ.
Уг хяналтын камер байрлуулснаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэрт хамаардаг автобусны буудлуудад үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлдэг болжээ.
Аж ахуй нэгж, гудамж талбайг бүрэн камержуулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах боломжтой гэж албаныхан үзэж буй юм.