Хулгайч нар үйлчилгээний төвүүдээр явж бэлэн мөнгө, бараа, гар утас зэрэг гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 12 холбогдогчтой, 54 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлсэн аж.
Гэмт этгээдүүд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд шөнийн цагаар харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг байжээ. Ингэхдээ гурван бүлэг болж хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан бөгөөд насанд хүрээгүй П,Б,Т нар нь зохион байгуулдаг байсан аж.
Гэмт этгээдүүд насанд хүрээгүй учир таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар албаныхан мэдээлэв.