Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээж буй Үндэсний супер лигийн шинэ улирлын тов зарлагдлаа.
Үндэсний супер лигийг ирэх оны хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэхээр багийн эзэд, менежерүүд тогтжээ. Тэд өнөөдөр хуралдсан юм.
Шинэ улиралд оролцохоо дараах багууд мэдэгдээд байна. Үүнд:
Альянс Тех Харцага /2015-16оны аварга/
SBL Хасын Хүлэгүүд /2015-16 оны дэд аварга/
Төв Ургац /2015-16 оны гутгаар байр/
Ирвэсүүд /2015-16 оны 4-р байр/
Дархан Гарьд /плэйофф/
Дундговь Мон-Алтиус Смарт
Архангай Алтан Дорнод Лидер
Их Өргөө Аравтууд
МБМ Шонхорууд
Этүгэн ИС
Үндэсний супер лигийн сугалаа 2017 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр болно.