Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай захирамж гаргажээ.
Удахгүй шинэ он гарахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг өчигдөр өнөөдөр хоёр зохион байгуулахаар болсон байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж бүх нийтийг өргөнөөр хамруулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.
Мөн Их, дээд сургуулийн удирдлагад хариуцсан гудамж, талбайн цэвэрлэгээг чанартай хийхийг даалгаж, хог тээвэрлэгч байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллаж, шуурхай тээвэрлэх үүрэг өгчээ.