Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч зургаан настай М охин баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн оройн 21.15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
Сурагч охиныг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Орон нутагт ойрын цаг агаарын байдал тогтворгүй байгаа тул бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль нь явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)