Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 42 км-ын зайд өчигдөр буюу ням гарагийн 08:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ.
Аймгийн онцгой байдлын газрын мэдээлснээр сумын төвийн айл өрхүүдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.