Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд аравдугаар сарын 10-наас эхлэн дөрвөн уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш тогтмол эргэх болсон билээ.
Тэгвэл ирэх Даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 19-нөөс 11 уулзвараар гэрэл дохио хамаарахгүй баруун гар тийш эргэхээр болсон байна. Тодруулбал,
- 32-ын тойргийн уулзвар,
- 100 айлын уулзвар,
- Дарь-Эхийн уулзвар,
- Тасганы овооны уулзвар,
- ЭНЭШТ-ийн уулзвараар,
- Төв шуудангийн уулзвар,
- 10-р хорооллын уулзвар,
- 120 мянгатын уулзвар,
- АПУ-ын хойд уулзвар,
- ТЭЦ 3-ын арын уулзвар,
- Амарсанаагийн уулзварууд багтаж байна.
Сэтгэгдэл (3)