Нийслэлийн эрүүл мэндийн газраас Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан албан үүрэг гаргаж утсаар зөвлөгөө өгч байна.
Тодруулбал, томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа аж. Энэхүү утсыг “Утасны эмч” хэмээн нэрлэсэн бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Ингэснээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах зэргийг утсаар лавлах боломжтой болжээ.
Түүнчлэн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)