Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэв. Үүний дараа
“Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны чиг үүргийг тодорхой болгох нь”, “Анхан шатны шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал”, “Иргэний процессын шуурхай, тодорхой байдлыг хангах асуудлууд”,”Иргэний зарим хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл”, “Хариуцагчийн эрэн сурвалжлах шийдвэрийг гүйцэтгэхэд гардаг бэрхшээл” зэрэг сэдэвт илтгэлүүдийг тавьсан юм.