Утааны эсрэг ээжүүдийн холбооны санаачлагаар баг насны хүүхэдтэй ээжүүд нэгдэн агаарын бохирдлын эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэд өчигдөр /2016.12.19/ Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэст жагсаал зохион байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүргүүлсэн байна.
Уг тайван жагсаалд 20.000 ээж Сүхбаатарын талбайд хар масктай жагсаж, эмнэлгийн шалан дээр хэвтэн эмчлүүлж, нэг утлагын аппаратан дээр зургаан цаг дугаарлаж, хоёр уушиг нь хатгаанд идэгдсэн багачуулынхаа дуу хоолойг төрд хүргэх гэж тэмцэхээр төлөвлөжээ.
Тэд тайван жагсаалаа энэ сарын 26-ны даваа гарагийн 10.00-18.00 цагийн хооронд хийх аж.
Сэтгэгдэл (1)