Улаанбаатар хотын хэмжээн дэх иргэд, аж ахуй нэгжийн эзэмшилд буй “Зэвсэг-2016” галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна. Энэ удаагийн тооллогод хамрагдсанаар гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Мөн ямар нэг торгууль, шийтгэвэр, нөхөн төлбөр төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгэж гэрчилгээ олгож байгаа аж.
Иргэд галт зэвсгээ тоолуулахдаа эзэмшигчийн гэрчилгээнийх нь хамт зэвсгээ биетээр авч очих юм байна.