Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн яамнаас хамтран шинэ жилийн бэлгэнд дунджаар хэдий хэмжээний сахар агуулагдаж байгааг бодитоор үзүүлжээ.
Үүнд жүүс, жигнэмэг, гурван төрлийн чихэр, шоколад зэрэг зургаан зүйлээс бүрдсэн бэлгэнд нийтдээ хэдий хэмжээний сахар орсон болохыг гаргасан байна.
Ингэхэд зөвхөн нэг уут бэлгэн дэх амттаны сахарын хэмжээ 412 грамм байна. Гэтэл насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ нь 25 грамм байдаг аж.
Шинэ жилийн баяраар өвөө, эмээ, аав ээж, ах дүү гээд л бэлэг авах хүний тоо өсдөг. Тэгвэл тэр бүрд ихээхэн хэмжээний сахар агуулагдаж байгаа тул, чихэр амттаны хэрэглээг багасган эрүүл баярлахыг НЭМХ, ЭМЯ-наас уриалж байна.
Сэтгэгдэл (4)