"Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Отгонбаатар нарын хүсэлтийг Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэсэнгүй.
Учир нь тус намын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ. Дээд шүүхээс өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж ийнхүү шийдвэр гаргасан аж.
"Үнэн ба зөв нам” нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.