Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр хальтиргаатай замуудад 45.5 тн бодис цацжээ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөө, "Макс молл"-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршалын гүүр, Богд уулын арын замаар , Баянзүрхийн товчоо, Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн, 10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС, Баянхошуу, Телевиз зэрэг газартт давс цацжээ.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллажээ. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байгаа аж.