Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд энэ сарын 7-17-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийжээ.
Нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн ОНӨААТҮГ-ны хог хаягдал тээвэрлэдэг тусгай зориулалтын нийт 95 тээврийн хэрэгслийн өглөөнийн гаралт, техникийн бүрэн бүтэн байдал, гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл, цацруулагч зэргийг шалгаж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээг авчээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар үйлчилгээнд явж байгаа жолооч нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа 104 зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцож, урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 аж ахуй нэгжид мэдэгдэл хүргүүлж, жолооч ажилчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг явуулжээ.
Сэтгэгдэл (1)