Өнгөрсөн шөнө "Nissan X-Trial" маркийн автомашинтай согтуу жолооч Энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөж гүүрний зарим хэсгийн хашлагыг нурааж, гэрлийн шонг унагаасан байна.
Тиймээс Энхтайваны гүүрний нэг эгнээг хааж засварын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэхээр Энхтайваны гүүрний нэг эгнээг хаах юм байна.
Харин ослын улмаас автомашин гүүрний баруун доор унасан бол жолооч нь эмнэлэгт хүргэгджээ.
Сэтгэгдэл (1)