2016 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23,26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.