зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянзүрх дүүргийн 2016 оны онцлох ажлуудаас

2016-12-23
0
ЖИРГЭХ

Нийслэл хотын хүн амын 11 орчим хувь нь амьдардаг хамгийн том дүүрэг бол Баянзүрх. Энэ дүүргийн удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, улам ойртуулах үүднээс  өнгөрч буй 2016 онд багагүй ажлуудыг санаалчлан хийжээ. Иргэдийн талархалыг хүлээж, тэдэнд хүрсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.

 

Нийслэлд хоёр дахь удаагаа тэргүүллээ

 

Нийслэл хотоо хөгжүүлэх үйлсэд идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлэн 2015 оны үйл ажиллагааны дүнгээрээ Баянзүрх дүүрэг тэргүүлэв. Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хангалттай биелүүлэн хоёр дахь удаагаа есөн дүүргээ тэргүүллээ.

 

Баянзүрхчүүд дүүргийн удирдлагууддаа дахин итгэл хүлээлгэв

 

Улиран одож буй 2016 он сонгуулийн жил байлаа. Хоёр ч сонгууль болж, иргэд сонголтоо хийв. 2012 онд Баянзүрхчүүд Д.Пүрэвдаваа даргатай хамт олныг сонгож байсан бол энэ жилийн Орон нутгийн сонгуулиар дахин итгэл хүлээлгэлээ. Өөрөөр хэлбэл, тус сонгуулиар 41 мандаттай Баянзүрх дүүрэгт АН 22 авч олонхи болсон бол МАН 19 суудал авсан юм.

 

Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын сан

 

Нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүрэг төр захиргааны ордондоо анхны нийтийн номын сантай боллоо. Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар байгуулагдсан нийтийн номын сан нь 8500 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800, гадаад хэл дээрх 2000 гаруй номыг тус номын сангаас унших боломжтой. Мөн дүүрэг болон эрх бүхий байгууллагуудаас гарч буй хууль эрх зүйн акт, тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах, хувилж авах боломжтой. Дашрамд дурдахад, нийтийн номын сангаар өнгөрсөн хугацаанд нийт 1500 гаруй иргэн үйлчлүүлжээ.

 

Өргөдөл, гомдлын хариугаа гэртээ хүлээн авдаг болсон

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захиргаа хуулийн хэлтэс нэгэн шинэлэг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь иргэдийн таашаалд нийцсэн үйлчилгээ болсон. “Монгол шуудан” компанитай хамтран иргэдийн өргөдөл, хүсэлтийн хариуг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Гараас гарт” үйлчилгээг нэвтрүүллээ. Өнгөрсөн хугацаанд 199 иргэн өргөдөл, гомдлынхоо хариуг  өөрийн гэрийн болон ажлын хаягаар хүлээн авчээ. Харин 2016 онд иргэдээс ирүүлсэн 1357 өргөдөл, гомдлын 1326 буюу 98 хувийг нь  бүрэн шийдвэрлээд байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал өргөдөл гомдлын шийдвэрлэлт 1,7 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Донор байгууллагаар шалгарлаа

 

Дүүргийн төрийн албан хаагчид бусдын амь насыг аврах ариун үйлст нэгдэж “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” аянд идэвхитэй оролцсон бөгөөд 2016 оны “Цусны донорын дэлхийн өдөр”-өөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагаар шалгарлаа. Харин бусдад амьдрал бэлэглэсэн  ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах ажилд дүүргийн Улаан загалмай хороо ажил үйлсээрээ манлайлж, тэргүүн байрын эзэд болов.

 

133 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэв

 

Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний газруудыг /НҮГ/ байгуулан ажиллаж байна. НҮГ-ууд дөрвөн бүсэд хуваагдан ажилласнаар хог тээврийн ачилтын давтамж 3 дахин нэмэгдсэн юм.

 

НҮГ-ын ажилчид  өдөрт дунджаар 400-600 тонн хог хаягдал, сард 10-13 мянган тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэж байна. Үүнээс гэр хорооллын айл өрхөөс сард 6500 тонн хог хаягдал, орон сууц хорооллоос 2000 тонн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2500 тонн, зам талбайгаас өдөрт дунджаар 6,5 тонн хог хаягдал буюу  сард 149,5 тонн хог хаягдал цэвэрлэдэг. Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар 2016 оны 12 сарын 10-ны байдлаар 133 мянган тонн хог хаягдлыг 41543 удаагийн рейсээр ачиж тээвэрлээд байна.

 

9573 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилууллаа

 

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2016 онд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол дунд нийт 1098 ширхэг гэрэлтүүлэг суурилуулав.  Дүүргийн хэмжээнд 2012 онд 4860  гэрэлтүүлэгтэй байсан бол 2016 онд 9573 ширхэг гэрэлтүүлэгтэй болоод байна. Гэрэлтүүлгийн тоо нэмэгдсэнээр гэр хороолол болон орон сууц хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ил задгай хог хаях байдал эрс буурч байгаа юм.

 

 

186 иргэний амь насыг аварчээ

 

  Баянзүрх дүүргийн хэмжээнд 2016 онд 601 гал түймрийн дуудлага,165 аюул үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс ажиллаж төр, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдийн 850 сая төгрөгийн өмч хөрөнгө, 186 эрдэнэт хүний амь насыг авран, хамгааллаа. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага өмнөх онтой харьцуулахад 25,3 хувиар, гал түймрийн дуудлага 21,1 хувиар буурсан. Мөн гамшиг ослоос  урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор 284 аж нэгж байгууллагын  15000 ажилтан албан хаагч, 35000 иргэнд  аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургалтыг зохион байгуулав.

 

 

Гэр хорооллын 48.7 замыг хусч тэгшлэв

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 28 хороотой. Харин дийлэнх нь буюу 18 хороо нь гэр хороолол. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах үүднээс дүүргийн зүгээс гэр хороодын энхэл догол ихтэй шороон замуудыг 2015 оноос эхлэн засч, тэгшлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн таашаалд хамгийн их хүрсэн ажил болсон. 2016 онд орон нутгийн төсвийн 178 сая төгрөгийн хөрөнгөөр 14 хорооны 48,7 километр замыг хусч тэгшлэн, 4750 метр квадрат талбайн замыг засварлав.

 

 

1834 төрлийн бүтээлч ажлыг зохион байгуулсан байна

 

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс 2016 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 6820 удаагийн сургалтыг явуулж, 1834 төрлийн бүтээлч ажлууд зохион байгуулан давхардсан тоогоор 325,692 иргэнийг хамрууллаа. Соёлын чиглэлээр 16 удаагийн сургалт, 30 ажлыг зохион байгуулж 39361 иргэнийг хамруулсан байна. Харин хүүхэд залууст зориулсан 6 удаагийн сургалт, 10 үйл ажиллагааг зохион байгуулж 4300 гаруй залууг хамруулав.  2016 онд ахмад настанд зориулсан 58 ажлыг зохион байгуулж 10600 хүнийг хамруулсан бол 15 удаагийн арга хэмжээ, 3 сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан хийж, 2400 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр 4961 удаагийн сургалт, 904 ажлыг зохион байгуулж, давхардсан тоогоор 200 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг хүргэсэн байна.

 

Хатуу хучилттай зам 4,59 километрээр нэмэгдлээ

 

2016 онд улс, нийслэл, замын сангийн хөрөнгөөр нийт 4,59 километр хатуу хучилттай авто замыг дүүрэгт шинээр тавьлаа. Түүнчлэн цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийн судалгааг гарган, гэр хорооллын зургаан байршилд цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх дэд станцын ажлыг эхлүүлж, 426 өрхийг цахилгаан эрчим хүчээр хангав.

 

 

Зөөврийн рентген аппарат бэлэглэв

  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Цэргийн штаб болон Батлан хамгаалах товчооны даргын шийдвэрээр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн орлогоос дүүргийн Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппаратыг бэлэглэлээ. 20 гаруй сая төгрөгийн өртөг бүхий рентген аппаратыг цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, цэрэг татлагын товчооны эмнэлгийн тасгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Зөөврийн рентген аппараттай болсноор цэрэг татлагын үед гардаг эрүүл мэндийн үзлэг, оношлогооны ачаалал эрс багассан юм.

 

Сагсан бөмбөгийн лигийн аваргууд тодорлоо

 

Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2016 оны шилдгүүд тодров. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 23 сургуулийн нийт 43 баг, 500 гаруй өсвөрийн тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

 

Нийт 290 тоглолт явагдсан тус тэмцээний ялагчаар 84 дүгээр сургуулийн Д.Отгонжаргал дасгалжуулагчтай эрэгтэй баг, Э.Болорцэцэг дасгалжуулагчтай 33 дугаар сургуулийн эмэгтэй багийн тамирчид шалгарч, Польш улсын Плоцк хотод зочилсон.

 

Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжив

 

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа тамхи худалдаалахыг хориглох бүсэд ороогүй 261 аж ахуй нэгжид 2016 онд “Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл” олгов. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 1876 аж ахуй нэгж, иргэнтэй гэрээ байгуулж, мэргэжил арга зүйн зөвөлгөөг тогтмол өгч ажиллалаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 105 аж ахуй нэгжид сургалт зохион байгуулж, 83 аж ахуй нэгжид мэргэжлийн үнэмлэх олгосон байна.

 

275 төрлийн дугуйлан секц хичээллэж байна

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа боловсрол, тэдний сурч хүмүүжих орчинд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг. 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 175 цэцэрлэгт 24196 хүүхэд, ерөнхий боловсролын 44 сургуульд 52347 сурагч хамрагдан суралцдаг.

 

Дүүргийн Ерөнхий боловсролын 21 сургуульд урлагийн чиглэлээр 74, спортын чиглэлээр 34, зураг урлал, дизайн чиглэлээр 39, сэтгэн бодох 34, хичээл сургалтын чиглэлээр 32, нийт 275 төрлийн дугуйлан секц, сонгон хичээллэж 15065 хүүхэд хамрагдаж байна. Харин хүүхдийн авьяасыг дэмжин нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг сурталчилан урамшуулах хүрээнд ерөнхий боловсролын 21 сургуульд 98 лекц, 89 өдөрлөг, 146 уулзалт, давхардсан тоогоор 134 спортын уралдаан тэмцээн, 111 үзэсгэлэн, 178 удаагийн сургалтыг зохион байгууллаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд 107 төрлийн бүтээлч ажил зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 15120 эцэг эх, 3047 багш, 65988 сурагчийг хамруулав.

 

Шилдэг санхүүчид тодорлоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсээс төсвийн байгууллагуудын 2016 оны “Есөн эрдэнийн санхүүч”–ийг алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Сангийн яам болон Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, сумдын санхүүгийн албаны дарга, төсөвт байгууллагын  нийт 54 нягтлан бодогч дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд дүүргийн  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан 202 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа болон “Дарь-Эх” цогцолборын бүтээн байгуулалттай танилцсан.

 

204 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой

 

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилготой “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн.  Тус төвөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улс, нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг авах боломжтой. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг цэгээс үзүүлэх төвлөрсөн цэгт Баянзүрх дүүрэг багтаж чадсанаараа бусад дүүргүүдээсээ анхдагч болсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
“GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (59.153.87.58)
    90601393 asgaa
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    90301393 asgaa♥♡
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    24tasg.mn
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Нарантуяа (202.9.41.167)
    өнгөрсөн жилүүдэд хамгийн их өнгө засч, бодит бүтээн байгуулалтуудыг хийсэн дүүрэг. Та бүхний барьж өгсөн 202 дугаар цэцэрлэгт хүүхдүүд маань явдаг. Олон мянган ээж, аавуудын өмнөө Пүрэвдаваа даргад болон хамт олонд нь баярлалаа гэж хэлмээр байна.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • иргэн (103.9.90.130)
    Баянзүрх дүүрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажилтай их үр бүтээлтэй өнгөрөөсөн. Хийсэн бүтээсэн ажлын үнэлж баянзүрх дүүргийн иргэд дахин зөв сонголтоо хийсэн байхад. МАН сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй байх ёсгүй. энэ 4 жил ялсан байж болно дараа 4 жилийн ажлаа бодож шуналтмаар юм.
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    Дүүрэг дээрээ хэсгийн ахлагч нарыг мануулж хонуулж байгаад ч хамаагүй сандалаа алдахгүй гээл үхэх гэж байна лээ ичдэг болоосой залуу хүн
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Иргэн (103.26.193.28)
    Чааваас даа хийсэн гэчихжээ идсэнээ бичэхгүй яасийн гэрэлтүүлэгийг хурлын зөвлөх гээд байгаа нэргүй авгай хийж мөнгө идэлцсэнээ хужирбулан гачууртын бүх газрыг албан хаагч найз нөхөддөө өгснөө өөртөө амаар нь авснаа 14 хороонд арваад газар авж газарт оруулж мөнгө босгосноо бичэхгүй яасын ингээд бичхээр ГҮТГЭЛЭЭ гээч. Хийгдсэн ажил үнэндээ байхгүй хогоо ч сардаа нэг ачиж чаддаггүй ш дээ иргэд бүгд мэднэ баянзүрхийн ядуу боловсролгүй иргэлийг гар хөлийн үзүүртээ зарж баяждаг пүрэвдаваа сайн улс төрч биш удахгүй тар нь танигдана
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Иргэн (103.9.90.130)
    Баянзүрх дүүргийн одоогийн удирдлагууд өмнөх дарга нарыг бодвол хийсэн ажилтэй хүмүүс юм байна нэгэнт иргэд сонголтоо хийсэн бол хүлээн зөвшөөрөхгүй яагаад байгаан бол МАН бүгдлийг авах албагүй биз дээ
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Boldoo (103.9.90.130)
    Iim ih ajil hiisen bna sh dee yagaad yum buhniig ingej hucheer awah geed bgaan be irgediin songoltiig huleen zowshooroh heregtei
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Irgen (103.9.90.130)
    Baynzurkh duureg ch suuliin 4 jil uneheer oor baisan shu mundag udirdlaguud bna aa
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • irgen (103.9.90.130)
    Negent irged songoltoo hiigeed garaad irtsen humuusiig batlamjlaad ajiliig n hiilgeh heregtei sh dee
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • өнөржаргал (103.9.90.130)
    болж байна шдээ. нэг ч гэсэн дүүрэг ингээд хийх юмтай хэлэх үгтэй бичих сэдэвтэй сууж байна гэдэг. бүх дүүрэг адилхан байгаасай. өөр хийх ажил их байгаа. хурдан хийгээрэй
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Х.Баттулга (103.9.90.130)
    Мундаг хүн шүү удирдагч хүн ийм л байх ёстой юм хийж байгаа хүнийг захиалгаар харлуухаа больёо
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • tsoo (202.70.46.239)
    Hiisen ajil nuden deer ilhen baihad itgel huleelgehgui geed yah we zaluuchuudiigaa demjdeg hiih ajlaa hiisen Ardchilsan namiinhan bolon Purevdavaa dargadaa bayrlalaa
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • сувд (103.9.90.130)
    Пүрэвдаваа дарга өнгөрсөн 4 жил маш олон зүйл хийж бүтээсэн хүн. үнэхээр баянзүрх дүүрэг өөрчлөгдсөн. энэ бүхнээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна шүү
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • тэнгэр (103.229.120.65)
    Сайн ажилсан байнаа 2017ондоо ч бас энэ эрчээрэй сайхан ажилаарай
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Bz (202.9.42.76)
    Good job
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • ОЮУУНАА (202.179.24.211)
    ХИЙГДЭХ ЕСТОЙ Л АЖИЛ ШҮҮДЭЭ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАРАНЧИМЭГ ГЭЖ НЭГ АВГАЙ ОДОО АЖЛАА ӨГӨХ ЭСХҮЛ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИААР ӨӨР ГАЗАР СЭЛГЭН АЖИЛЛАХ БОЛООГҮЙ ЮУ СҮҮЛИЙН 16 ЖИЛ Л ЭНЭ АЖЛАА ХИЙЖ ЯМАРЧ ЗАСАГЫН ҮЕД ХОВХОРДОГГҮЙ АРГАТАЙ ЗАЛЬТАЙ АЙХАВТАР ХҮҮХЭН БАЙНАА.АМАРСАНАА,ГАНТӨМӨР, БАТЗОРИГ ,ПҮРЭВДАВГА ЗЭРЭГ ЗАСАГ ДАРГА НАРЫН ҮЕД АЖИЛЛАСАН БАЙХИЙМ ,ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР ЯРЬДАГ Ч ТӨРИЙН АЛБАНЫ 5 ЖИЛ ТУТАМД ДАРГА НАРЫГ СЭЛГЭДЭГ ХУУЛИЙГ ЭНЭ ХҮҮХЭН Л ЗӨРЧИЖ БАЙНА ШҮҮ ДАРГА НАРАА
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • ОЮУУНАА (202.179.24.211)
    ХИЙГДЭХ ЕСТОЙ Л АЖИЛ ШҮҮДЭЭ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАРАНЧИМЭГ ГЭЖ НЭГ АВГАЙ ОДОО АЖЛАА ӨГӨХ ЭСХҮЛ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИААР ӨӨР ГАЗАР СЭЛГЭН АЖИЛЛАХ БОЛООГҮЙ ЮУ СҮҮЛИЙН 16 ЖИЛ Л ЭНЭ АЖЛАА ХИЙЖ ЯМАРЧ ЗАСАГЫН ҮЕД ХОВХОРДОГГҮЙ АРГАТАЙ ЗАЛЬТАЙ АЙХАВТАР ХҮҮХЭН БАЙНАА.АМАРСАНАА,ГАНТӨМӨР, БАТЗОРИГ ,ПҮРЭВДАВГА ЗЭРЭГ ЗАСАГ ДАРГА НАРЫН ҮЕД АЖИЛЛАСАН БАЙХИЙМ ,ХҮМҮҮС ЯНЗ БҮРЭЭР ЯРЬДАГ Ч ТӨРИЙН АЛБАНЫ 5 ЖИЛ ТУТАМД ДАРГА НАРЫГ СЭЛГЭДЭГ ХУУЛИЙГ ЭНЭ ХҮҮХЭН Л ЗӨРЧИЖ БАЙНА ШҮҮ ДАРГА НАРАА
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.185.73)
    Пүрэвдаваа хийгээ юу.Энэ хүн үнэхээр улс төрч биш.Нэг их ажил хийсэн гэж храгдах гээ юу.Зайлуул даа.Хурдан зайгаа тавьж өгөө.МАН арай л өөр ажилладаг юм шүү.Баянзүрхчүүд МАН-г санаж байна
    2016 оны 12 сарын 23 | Хариулах
    • Би
      санаж байна гэх шиг та нар нохойтой хөшөөтэйгөө, хэдэн бартайгаа үлдэхийг хүсэд байна уу хэхэ
      2016 оны 12 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    14 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    24 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    32 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    1 цаг 6 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    3 цаг 10 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    3 цаг 32 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    3 цаг 56 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    4 цаг 2 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    4 цаг 14 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    4 цаг 38 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    4 цаг 44 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    4 цаг 47 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    5 цаг 13 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    5 цаг 25 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    5 цаг 36 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    5 цаг 47 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    5 цаг 50 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    6 цаг 5 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    6 цаг 28 мин
  • Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
    6 цаг 32 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК