Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-нд нэг гэрийн хоёр хөгшинг гэртээ байхад нь хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 70 настай М, хань 67 настай М-ын хамт гэртээ байхад нь үл таних этгээд хаалгыг нь тогшиж “Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна” хэмээн худлаа ярьж гэрт нэвтрээд тэднийг айлган сүрдүүлжээ. Тэрбээр айлаас эд зүйлсийг нь хулгайлаад зугтахдаа гэрийн эздийг хутгалан хүнд гэмтээсэн байна.
Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй этгээд мөнгөний хэрэг гараад тэднийг хоёулхнаа байдгийг нь мэддэг учир орсон, эмгэн өвгөн хоёр эсэргүүцсэн учир хутгалсан гэж мэдүүлжээ. Тус хэргийг хохирогчидтой нэг орцонд амьдардаг 17 настай хүүхэд үлдсэн нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (1)