НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн дагуу иргэд баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон юм.
Буцаан олголтыг ирэх 2017 оны эхний улиралд багтаан олгохоор хуульчилсан. Энэ хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нийт 80 орчим тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олголт хэлбэрээр олгохоор тусгасан байна.