Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон юм. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Тэгвэл ОБЕГ-аас "Хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул хорио цээрийн дэглэмийг цуцаллаа" гэж мэдээллээ.