Хүн төрөлхтний оюуны гайхамшигт өв Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг залах ёслолын ажиллагаа өнөөдөр Хууль сахиулахын их сургуулийн Номын сангийн “Эрдэм” уншлагын танхимд боллоо.
Ёслолын ажиллагаанд тус сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, сонсогч, суралцагчид, “Цогт цагийн хүрдэн соёлын төв”-ийн төлөөлөл оролцов.
Энэхүү их хөлгөн судар нь 108 боть юм.Дорнын их нэвтэрхий толь, их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг орчин цагийн крилл бичигт буулгах ажлыг “Цогт цагийн хүрдэн соёлын төв” амжилттай хэрэгжүүлж буй аж.
Ганжуур, Данжуур нь санскрит, Түвд, Монгол, Хятад, Солонгос зэрэг дэлхийн цөөхөн улс орон өөрсдийнхөө эх хэл дээр буулгасан байдаг гэнэ. Харин монголчуудын хувьд Ганжуурыг нэн эртнээс түүвэрлэн орчуулсаар ирсэн гэдгийг “Цогт цагийн хүрдэн соёлын төв”-ийнхэн хэллээ. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар Ганжуурыг эх хэлнээ буулган судлахын зэрэгцээ алт, мөнгө, зэс тэргүүтэн зэрэг есөн эрдэнээр бүтээсэн орон дэлхийд Монголоос өөр байдаггүй аж.
Сэтгэгдэл (2)