Дэлгэрмөрөн голд автомашинтайгаа цөмөрч, суусан иргэдийг аварч, голоос татаж гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдэхь өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн гарам гэдэг газар “Бонго” загварын машинтай зорчиж явсан дөрвөн иргэн Дэлгэрмөрөн голын мөс цөмөрснөөс сууж, аюултай байдалд орлоо гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын долоон албан хаагч нэг автомашинтай ажиллаж, дээрх иргэдийг аварч, автомашиныг нь татаж гаргажээ.
Сэтгэгдэл (1)