Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа ажээ.
Тиймээс монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор тус аяныг эхлүүлсэн юм.
Төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутан залуусын эхлүүлсэн “Малчдад туслах сайн санааны аян”-д Монголын Үндэсний их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэгджээ.
Оюутнууд сайн санааны аяны хүрээнд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулсанаа ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн байна. Оюутнууд сайн санааны аянг үргэлжлүүлэх уриалга гаргажээ.