Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй “Утасны эмч” нар бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг аль үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг хүргэж байна.
“Утасны эмч” нар ажлын өдрүүдэд 10.00-21.00 цагийн хооронд иргэдэд ханиад томуутай холбоотой зөвлөгөө, мэдээлэл хүргэх бол амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.