Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагын одоогийн үйлчилж байгаа зээлийн хүү 4.3 хувийг үе шаттайгаар бууруулж 2.1 хувь болгохоор болжээ. Ингэхдээ дөрвөн жилийн дотор зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж 2.1 хувь болгох аж. Үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ын дүрмийн сан 800 сая байх шийдвэр 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гарсан. Тэгвэл эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр мөн ажиллах юм байна. Энэ талаар өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Өнөөдрийн байдрлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй ББСБ байна. Үүний 90 хувь нь Улаанбаатар хотод байдаг аж. Харин 450 мянга гаруй иргэд ББСБ-аар үйлчлүүлдэг гэсэн тоо байна.