Оюутнуудад зориулсан анхны "сэтгэлзүй"-н төв үүдээ нээлээ. Сэтгэлзйүн зөвлөгөө өгөх төвийн сэтгэлзүйчээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн зургаан багш ажиллах аж.
Тус төвийн нээлт өнөөдөр АШУИС-ийн "Эко" цогцолборт болсон юм. Шинээр Их дээд сургуульд элсэн орсон оюутнууд дасан зохицолтын өөрчлөлтөө шийдэж чадаагүйн улмаас нойргүйдэх зэрэг сэтгэцийн анхан шатны өөрчлөлтөд ордог байна.
Энэ тухай Анагаах ухааны доктор Д.Оюунсүрэн онцолсон юм. Тэрбээр "Түр зуурын сэтгэцийн хямралд өртөх тохиолдолд бий. Улмаар богино хугацаанд хямралаа өөрчилж чадахгүй явсаар илүү том асуудалд ордог. Энэ мэтчилэн асуудал тулгамдсан оюутан энэхүү төвөөр үйлчлүүлж зөвлөгөө авах боломжтой. Одоогоор орон тооны сэтгэлзүйч ажиллахгүй. Манай тэнхимийн залуу багш н.Энхтүвшин хариуцаж ажиллана” гэлээ.
Эхний удаа АШУИС-ийн оюутнуудад үйлчлэх аж. Цаашид энэхүү төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, ЕБС-ийн сурагчдад мэргэжлээ сонгоход болон үе тэнгийхний нөхөрлөлийн асуудлаар зөвлөгөө, тусламж үзүүлэх юм байна.
Уг төв нь эхний ээлжинд АШУҮИС-ийн оюутнуудад үйлчлэх бөгөөд цаашид бүх их, дээд сургуулийн оюутнуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллах юм байна.