Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөллүүдтэй уулзлаа.
Тодруулбал, Улаанбаатар төмөр зам, МҮОНРТВ, Эрдэнэт, Оюу толгой, Номин холдинг, Мобиком зэрэг аж ахуй нэгжийн удирдлагуудыг хүлээн авсан юм. А.Тлейхан дарга "Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана гэдэг ямар нэг дарамт биш. Харин та бүхэн өөрсдийн байгууллагын зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг олох, байгаль орчинд ээлтэй байх үүргээ биелүүлж ажиллахыг хүсье" гэв.
Эрчим хүчний тухай хуулиар жилд 5 сая кВт.ц-аас дээр эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, 2 сая кВт.ц-аас дээш хэрэглээтэй аж ахуй нэгжийг цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгч хэмээн босго хэмжээг нь баталсан.
Эрчим хүчний тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294 дүгээр тогтоолын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэлгээ хийж 113 аж ахуй нэгжийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоожээ. 113 аж ахуй нэгжийн 71 нь цахилгааны, 29 нь дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгч. Үүний зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэж дамжуулж түгээж байгаа 28 компани эрчим хүч хэмнэж ажиллах үүрэг хүлээж байна.
Эрчим хүчний үүрэг хүлээж ажиллах 113 аж ахуй нэгж эрчим хүчний хэрэглээ барилгын дулаан алдагдлыг 15 хувиар бууруулахад жилд 120 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтойг ЭХЗХ-ноос гаргасан байна.