НИТХ-ын тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдож ашиглагддаг билээ.
Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг.
Тиймээс амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байдаг юм. Иймд Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн нэгдүгээр сарын 1-31-ныг хүртэлх хугацаанд тохиож буй учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрхийг дээрх хугацаанд хязгаарлахаар болжээ.
Сэтгэгдэл (1)