Шинэ оныг угтан Үндэсний аса циркт олон улсын цирк өчигдрөөс эхлэн тоглож эхэллээ. Тэрбээр ОХУ-ын авьяаслаг продюсер Демидовын удирдлаган дор дэлхийн өнцөг булан бүрээс орон орны жүжигчид цугласан юм.
Тэд нэн ховордсон цагаан арслан , бар мөн шар бартай хамт сонирхолтой үзүүлбэр үзүүлхээс гадна "үхлийн тойрог"-ийг үзэгчдийн хүртээл болгох аж. Энэ нь зургаан мотоцикльтой залуус зэрэг бөмбөрцөг дотор эргэлдэх бөгөөд бодитоор айдас, сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ гэдгийг жүжигчин Марио Себаллос хэллээ.