Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Утааны эсрэг хэн юу хэлэв...

2016-12-28
0
ЖИРГЭХ

Олон жил агаарын бохирдлын талаар ярьсан, хийсэн  боловч бодит үр дүнд хүрсэнгүй. Энэ жил утаа аюулын харанга дэлдэх болсоныг сануулж ээж аав нар анх удаа энэ сарын 26-ны өдөр  Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд Засгийн газраас утааны эсрэг даруй арга хэмжээ авч бодит ажил хэрэгжүүлэхийг шаардсан. Мөн агаарын бохирдлын улмаас хүүхэддээ зарцуулж буй мөнгийг нөхөн олговор хэлбэрээр олгохыг хүссэн юм. Тэгвэл  Утааны талаар хэн юу хэлсэнийг хүргэж байна. 

 

Иргэн аж ахуй нэгжүүд өөрчлөлтийг хийх хүсэл байвал асуудал шийдэгдэнэ

 

БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол “ Өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо”  аяныг  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.

 

Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж  бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ.

 

Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч  гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан.

 

Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байсан. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана”

 

Цаашид нүүрс түлэхийг хориглоно

 

Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Сүүлийн 15 жил ямар ч өөрчлөлт алга. Өнгөрсөн жил 132.5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулхад зарцуулсан. Бодит үр дүн нь харагдсангүй.  Өнөөдөр агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд ямар ямар ажил хийж байсныг зайлшгүй дүгнэх шаардлагатай.

 

Ингэснээр энэ жил агаарын бохирдлын эсрэг хийх ёстой ажилд зарцуулах мөнгийг зөв тооцоолно. Цаашид нүүрс түлэхийг хориглоно. Ингэхдээ бүрэн хориглох уу, хэсэгчилэн хориглох уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Эхний ээлжинд утааны голомттой бүсэд амьдарч буй 51 сургууль, цэцэрлэгт амны хаалт тараалаа. Мөн сайжруулсан зуух, сайжруулсан түлшийг дахин тараахаар төлөвлөөд байна”

 

Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  “Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо.

 

Монгол Улсын иргэд, тэр дундаа Улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна.  Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай.

 

Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Иргэд төр засгаас онцгой шийдвэр хүлээж байна”

 

Шөнийн тарифыг тэглэхэд 25.8 тэрбумийн алдагдал үүснэ

 

Эрчим хүчний сайд П.Ганхүү “21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байна. Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна”.

 

Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг  “Агаарын бохирдлыг бууруулах бодлогоо тодорхой болгохгүй бол ойлголтын зөрүү маш их байна. Сайжруулсан зуух тараагаад болно гэсэн нэг хэсэг байхад бүрэн шаталттай түлш хэрэглээд асуудал шийдэгдэнэ гэж үздэг хэсэг байна.

 

Одоо газ ашиглая гэх санаачилга гарах ч юмуу. Энэ мэтээр ойлголтын зөрүүгээ цэгцэлж, бодлогоо тодорхой болгох шаардлагатай. Мөн бямба, ням гаригт цэвэр агаарт гарахыг уриалж, манлайллын ажил ч хиймээр байна. Иргэд яг өнөөдөр юу хийхийг хүлээж, харж байна. Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй”

 

Б.Цэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.114.224)
    Шөнийн алдагдал гэж харахгүЙ цахилгаан станцын хэвийн ажиллагааг дэмжих гээд харчих. Алдагдлыг өөрсдөөсөө хай. Утаа багасгах ажлыг зоосны нүхээр бус, эмгэнэл гэж хар л даа
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Tomoroo (182.160.5.110)
    Hvvrs tvlj bgaa nohstold utaa bna harin barij bgaa barilgaa vniig ni bagasgaj ogvol ailuud bairand orj utaa bagsana hamgiin gol asuudal hyamd vntei bair shvvdee
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • xun (153.178.110.51)
    UB xotiin darga nart xelex ug bxgui genee...
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Дандар (150.129.141.126)
    Олон жил зарцуулсан олон тэр бумаар 5-р станцаа барисан бол одоо утаанаас айхгүй байх байсан олон юм бодолгүй эрчим хүчний эх үүсвэрээ бэлд ард түмэнд боломжийн үнээр өг мөнгөгүй бол ард түмнээс гуй таван толгойн хувьцаагаа өгье
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • оршин суугч (150.129.141.126)
    Ганхүү битхий хуц илүүдээд газар хаяад байгаа тогоо өгөх-д юун олон юм яриад байгаа юм бэ чи дундаас нь зохих юмаа бодоод л хаяагаа манаж байна уу энэ олон хүмүүсийн эрүүл мэнд үнэгүй гэж бодоо юу чи хохирлын тооцоо байгаа шүү
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Дарь (202.126.91.97)
    Одоогийн тулга тойрсон асуудлаар утааг шийдэхгүй. ШУА оролцох нь хамгийн сайн гарц боловч шийдвэрлэж чадахгүй. Хотыг багасгах зам л хамгийн ирээдүйтэй нь байж магадгүй. Одоогийн удирдлага ийм арга нэмжээг авч чадахгүй.
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    22 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    37 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    50 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    57 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    1 цаг 5 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    13 цаг 47 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    13 цаг 48 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    15 цаг 23 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    15 цаг 30 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    16 цаг 41 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    17 цаг 55 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    18 цаг 9 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 9 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    18 цаг 27 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    19 цаг 31 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    19 цаг 58 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    20 цаг 22 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    20 цаг 36 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    21 цаг 15 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК