ШШГЕГ-ын харьяа Хорих 401, 407, 409 дугаар анги, орон сууц, барилгын хэсэгт ажилллаж байгаа ялтнуудыг илүү цагаар ажиллуулж байгаа зөрчил илэрчээ. Түүнчлэн шүүхээс чанга дэглэмд хорих ял эдлүүлэхээр заасан ялтнуудыг жирийн дэглэмтэй ялтнуудтай хамт ял эдлүүлж байсан зөрчлийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд илрүүлжээ. Тэд ялтнуудын харуул хамгаалалт, ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийсэн байна.
Шалгалтаар ялтнуудыг ажилд гарахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, ялтнуудыг дархан, мужааны чиглэлээр сургаж дадлагажуулж байгаа гэх боловч сургалтын төлөвлөгөө, ажлын тайлан байхгү зэрэг ноцтой зөрчил илэрсэн аж. Тиймээс зөрчлийг арилгуулахаар хорих ангиудад прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнгийн талаар Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулага хүргүүлжээ.