УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын танилцуулсны дараа гишүүд саналаа хэлэж байна.
УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаан эхлэх үеэр “Энэ оны УИХ-ын отгон чуулган хуралдах гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийн анхны төслийг хэлэлцэнэ” гэлээ.