Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удахгүй болох шинэ жилийн баярт зориулсан зөвлөмж

2016-12-28
0
ЖИРГЭХ

ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?


 

1. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог хөргөлттэй газар хадгалж худалдаалж байгаа эсэхийг шалгах

 

2. Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах

 

3. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнээс тусгаарлан тээвэрлэж, хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгах /Хортой болон өвчин үүсгэдэг бичил биетэн боловсруулаагүй, түүхий хүнсэнд ихээр үрждэг учир тусгаарлах шаардлагатай байдаг/

 

4. Мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад биет байдал, амт, үнэрийг шалгаж авах.

 

Үүнд:

 

  • Өнгө - /өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх
  • Хэмжээ - /шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх/
  • Хэлбэр - /бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх/
  • Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх - /цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх/
  • Үнэр - /эвгүй үнэр байгаа эсэх/
  • Амт - /исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх/

 

5. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэхдээ хамгийн түрүүнд сайтар угааж хэрэглэх шаардлагатай

 

6. Хүнсний ногоо, жимс жимсгэнийг цаасан хүүдийд хийж хадгалах, удаан хугацаагаар бол хөргөгчид хадгалах нь түүний чийг, шимт бодисын агууламжид эерэг нөлөөтэй

 

7. Хадгалах хугацаа нь хэтэрсэн тохиолдолд түүнийг хэрэглэхгүй байх

 

8. Жимс, хүнсний ногоог зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.


 

ӨНДӨГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?


 

1. “Өндөг техникийн шаардлага” MNS 0095:77 стандартын  3.1-д заасан: “өндөг тус  бүрийн шохойн бүрхүүл дээр төрөл, зэрэг, дугаар, хураасан сар, өдрийг тэмдэглэсэн байна” гэсэн заалтын дагуу шаардлага хангасан тэмдэглэгээтэй өндөгийг худалдан авах.

 

2. Өндөгийг худалдаж авахдаа нэн түрүүнд гадна талын сав баглаа,  шохойн  бүрхүүлийн  бүрэн бүтэн байдлыг шалгах

 

3. Шинжилгээнд хамруулсан чанар, аюулгүй байдлын баталгаажилт  болох  орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас  олгосон  Мал эмнэлэг, ариун цэврийн  гэрчилгээг харах

 

4. Хөргүүрт 4-6 хэмд хадгалж буй газраас худалдан авах, шинэ өндөгийг  1-2 градуст 30 хоног хадгалах  боломжтой.

 

5. Өндгийг хасах 1-20С хүртэл температуртай 85-аас 88%-ийн харьцангүй чийглэгтэй агуулахад, мондон тавиур дээр 8 хайрцагаас өндөргүйгээр давхарлаж 4 үеэр нэг эгнээ болгон хурааж хадгална.

 

6. Өндгийг дулаан үл дамжуулагч вагон, автомашинаар элдэв гэмтлээс хамгаалж тээвэрлэж, хайрцагны гадна дараах заалт бүхий хэвлэмэл хаягийг наасан байдаг.

 

Үүнд:

 

а\ үйлдвэрлэсэн байгууллагын нэр

б\ бүтээгдэхүүний нэр

в\ төрөл, зэрэг

г\ тоо ширхэг

д\ ялгасан он, сар, өдөр

е\ УСТ дугаар

ж\ Өндөгний төрөл, зэрэг дугаарыг хайрцаг ба өндгөнд дараах байдлаар хураангуйлан тэмдэглэдэг

Сувилалын I зэрэг С -I

II зэрэг С -II

Гуанзны I зэрэг Г -I , II зэрэг Г –II

 


 

БЯЛУУГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

 

1. Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;

2. Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;

3. Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;

4. Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.

 


 

ХҮҮХДИЙН БЭЛГИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

  1. Хүүхдийн бэлэг худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох;
  2. Хүнсний бүтээгдэхүүний шошгодхүнсний бүтээгдэхүүний нэр, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрэглэх заавар,хадгалах нөхцөл, орц найрлага, бүтээгдэхүүний гаж нөлөө, хориглох заалт тусгагдсан эсэхийг үзэх;
  3. Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй, ил задгай газраас худалдан авахгүй байх;
  4. Шилтэй бүтээгдэхүүнд /төрөл бүрийн ундаа, жүүс,компот/ тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхижимс нь хорчийж муудсан, ялзарсан байдал ажиглагдвал худалдан авахгүй байх;
  5. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх;
  6. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, амт, төлөв байдал өөрчлөгдсөн бол хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.

 

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

1.     Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан  эсэхийг  сайтар нягтланүзэх;

2.     Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх;

3.     Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзсон, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал үүнийг агааргүй орчинд исэлт явагдаад бактери үүсч муудсан гэж ойлгон хэрэглэж болохгүй;

4.     Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал;

5.     Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсаныг илтгэнэ.

6.     Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах:

7.     Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах;

8.     Мах, махан бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээтэй,  эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх;

9.     Согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой,  хямд үнэтэй, архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх;

10.  Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх;

11.  Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохирорчинд явуулж буй худалдаа,үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх;

12.   Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн байвал авахгүй байх хэрэгтэй.

 


 

ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВ, СУПЕРМАТКЕТУУДЫН УДИРДЛАГА, ХУВИАРАА ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ, ХУДАЛДАН АВАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:

 

Баяр ёслол ойртох тусам хүнсний худалдааны төв, дэлгүүр, супермаркетуудаар үйлчлүүдэгчдийн тоо ихсэж, худалдан авалт эрс нэмэгддэг. Энэ үед жин хэмжүүрийн болон хаяг шошгололтын зөрчил ихээр гарч худалдан авагчдыг эдийн засгаар хохироох явдал ихэсдэг.

 

Иймд хүнсний зах, супермаркетуудын удирдлага, хувиараа худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид дараахи зүйлд анхаарлаа хандуулан хэмжилзүйн зөрчилгүй ажиллах, иргэдийг хохироохгүй байх шаардлагатай. Үүнд:

 

  1. Хүнсний худалдаа     эрхэлдэг     иргэдийн     болон    худалдааны  зах, супермаркетуудын жин хэмжүүрүүд, “ХЯНАЛТЫН ЖИН”-гүүд нь хүчин төгөлдөр улсын баталгааны гэрчилгээтэй, лац тэмдэг нь бүрэн бүтэн байх ёстой. Жингийн улсын баталгааны гэрчилгээг худалдан авагчдад ил, харагдахуйц газар байрлуулна.
  2. Гэрчилгээн дээр тухайн жингийн   тип   марк,   хэмжих   хязгаар,   дугаар, баталгаажуулалт хийсэн болон дуусах хугацааг маш тодорхой бичсэн байх ба гэрчилгээн дээрх дугаар жингийн дугаартай тохирсон, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй тод байх ёстой.
  3. Улсын баталгаажуулалтад хамрагдсан баталгаатай жин хэмжүүрийг  зөв ашиглаж,  хэмжлийг үнэн зөв гүйцэтгэх шаардлагатай. Жинг мөнгөн усаар нь тохируулан хөдөлгөөнгүй газарт, тэгш байрлуулах ба жинлэлт хийгээгүй нөхцөлд жингийн заалт “0” байх ёстой. Жинлэлт хийхээгүй тохиолдолд жингийн тавцан дээр бараа хураах, электрон жинг хөргөгч, хөлдөөгчин дээр байрлуулах, жингийн заагч хэсгийг хааж бараа хураах, лент наахыг хатуу хориглоно.
  4. Хүнсний зах, супермаркетуудын заалтанд “ХЯНАЛТЫН  ЖИН”-г  заавал байрлуулах бөгөөд иргэд, худалдан авагчдыг хяналтын жингээр өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тоон хэмжээг шалгах нөхцөлийг бүрэн хангаж өгөх шаардлагатай. “ХЯНАЛТЫН ЖИН”-гийн хаяг, улсын баталгааны гэрчилгээг ил харагдахуйц газар байрлуулна.
  5. Хүнсний зах, супермаркетуудын  удирдлага,   байцаагч  нар   нь   өөрийн Байгууллагын жин хэмжүүрийн нэгдсэн судалгааг гаргаж, Стандартчилал, хэмжилзүйн газартай “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ”, графикыг байгуулан мөрдөж ажиллах, тодорхой хугацаанд өөрийн байгууллага дээр улсын шалгагчийг дуудаж баталгаажуулалт хийлгэх ба баталгаажуулалт хийх хугацаанд хамруулж чадаагүй, үлдсэн жинг Стандартчилал, хэмжилзүйн газарт хүргэж баталгаажуулалтад хамруулах шаардлагатай.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    1 цаг 54 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    2 цаг 9 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 22 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    2 цаг 29 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    2 цаг 30 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    2 цаг 37 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    15 цаг 18 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    15 цаг 20 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    16 цаг 54 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    17 цаг 2 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    18 цаг 13 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    19 цаг 27 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    19 цаг 40 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    19 цаг 41 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    19 цаг 59 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    21 цаг 3 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    21 цаг 30 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    21 цаг 54 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    22 цаг 8 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    22 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК