Үүрэн телефоны мобиком сүлжээнд алдаа заасны улмаас хэрэглэгчид дуудлага авах, дуудлага хийх боломжгүй болжээ. Тус компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн гэнэ. Хэрэглэгчдийг хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг тус үүрэн телефоны лавлах утасны ажилтан нь мэдээллээ.
Одоогоор нийслэл хот болон орон нутгийн хэрэглэгчдийн утас дуудлага хийж болохгүй хэвээр байгаа аж. Дээрх тохиргоог хийсэн зарим хэрэглэгчдийн утас дуудлага хийж болж байгаа юм байна. Харин уг сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Сэтгэгдэл (4)