“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн маргааш төв талбайд болно. Цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайд 20 асар байрлуулж, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ үзүүлэх юм байна.
Харин гар дээрээс худалдаа хийхийг хориглож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын явуулын лаборатори төв талбайд ажиллахаар болжээ.