Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59 жолоочийг илрүүлэн саатуулжээ.
Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.
Мөн БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.
Тиймээс нийт жолооч замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.