зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тулгаа: Уналт, өвдөлт, шаналалгүйгээр би хэн ч биш шүү дээ

2017-1-03
0
ЖИРГЭХ

Тэр “Аз намайг цаг үргэлж дагаж явдаг” гэж хэлсэн. Магадгүй, энэ нь түүнд бүр удамшсан гэж боддог гэнэ. Гэвч бурхнаас ямар нэгэн зүйл гуйхаар болбол “Надад боломж л олгочих, би үлдсэнийг нь бүгдийг өөрөө хийе” гэж гуйдаг гэнэ лээ. Тиймээс ч бурхан түүнд ямар боломжууд олгож, “lanz” студийн захирал, найруулагч Б.Тулгаа түүнийг хэрхэн ашигласан нь сонин санагдлаа.

 

-Амьдрал, уран бүтээл, эргэн тойрон дахь зүйлсийг тань харахаар Тулгаа үнэхээр үржүүлдэг авьяастай юм шиг ээ?

 

-Магадгүй. Би тийм ч хангалуун орчинд өсөөгүй. Энэ нь ч эдэлж хэрэглэж байгаа бүхнээ ямагт сайжруулдаг чанарт сургасан байх. Тун ойрхоны жишээ хэлэхэд, энэ чигчий хурууны минь бөгж анх мөнгөн байсан юм. Наймдугаар ангидаа студид ажил хийгээд анхны цалингаараа авч байлаа. Дараа нь, чамин чулуун шигтгээтэй бөгжөөр сольсон. Одоо бол чанар нь бүр сайжирсан. Цаашаа сайжруулах боломж байгаа бол сайжруулсаар л байна гэж боддог. 

 

-Мэргэжлээ ч бас “үржүүлчихжээ”?

 

-Ямар ч бүтээл дээр найруулагч, зураглаач, монтажчин, графикчаа өөрөө хийчихдэгийг маань хэлж байна уу.

 

-Тийм ээ?

 

-Би 16 настайгаасаа биеэ даасан юм. Болсон, болоогүй зураг авалтанд их оролцдог байлаа. Тайзны арын хамгийн жижиг, сажиг ажлуудаас л эхэлсэн. Хөтөлнө, найруулна, клип, монтаж хийнэ.

 

-Найруулагчийн мэргэжлийг тайзны араас л олсон гэдэг байх аа?

 

-Тэгж хэлж болно шүү. “Х ТҮЦ” продакшны арын албанд ажиллаж байхдаа их зүйл сурсан. Тайзыг хүндэтгэж, хайрлах сэтгэлээ ч тэндээс олж авсан. Өтлөхөөрөө тайзны бүтээл рүү л орох байх.

 

-Кино урлагийн дээд сургуульд элсэн орсон ч нэгдүгээр дамжаанаасаа хөөгдчихсөн гэж сонссон. Тийм идэвхтэй, ажилсаг оюутан байсан хэрнээ яагаад сургуулиасаа хөөгдчихдөг билээ?

 

-Багаасаа жаахан эрх дураараа өсчихсөн юм уу даа. Эргэн тойрны хүмүүс ч намайг “бүтэхгүй амьтан болно, энэ амьтан яаж амьдарна аа” л гэж боддог байсан юм шиг байгаа юм. Дунд сургуулиа ч хэд хэдэн удаа сольсон. Үнэндээ бол хөөгдчихсөн л дөө. Кино урлагийн дээд сургуулиас ч бас хөөгдсөн нь үнэн. Гэвч тэндээс хөөгдлөө гээд хог дээр үсрээгүй. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн арын албанд ажиллаж, улмаар “Бат нэгдэл” уран бүтээлийн нэгдлийг хэсэг нөхдийнхөө хамт байгуулж, уралдаанд оролцож, шагнал аваад их урамшсан. Түүнээс хойш уралдаан тэмцээнүүдэд орох бүртээ л шагнал авдаг болсон. “Очих гэж байгаа газар руугаа харж алхвал хурдан хүрдэг” гээд дотроо бодчихсон. Тиймдээ ч хийж байгаа ажилдаа урамшаад л урагшаа алхаад байсан даа.

 

-Урам зоригтой алхаж явтал зорьсон ажил чинь гэнэт нурж унаж байв уу?

 

-Уналгүй яах вэ. Түүнийг дагаад би өөрөө ч айхтар унана. Гэвч архи уухгүй. Ганцаараа сууж юм бодно. Ариун цэврийн өрөөнд орж, юм бодож байгаад гараад ирэхэд бүх зүйл хэвийн байдалдаа орчихсон байдаг. Харин санасандаа хүрсэн үү, ёстой л санасандаа хүрч амьдарч байгаа.

 

-Амьдралаа кино гэж бодвол тасдаад хаячихмаар кадр бий юу?

 

-Байхгүй. Яагаад гэвэл, тэр уналт, өвдөлт, шаналал надад байснаар л би ажлаа сайн хийж чадаж байгаа шүү дээ.

Сар гаруй эмнэлэгт тааз ширтээд хэвтсэн үе ч бий. Нас барсан хүмүүсийг цагаан даавуунд ороогоод гаргахыг ч цөөнгүй харсан. Тэр бүхэн надад ажиглалт, судалгаа л болсон. Автобусанд суугаад хэдэн буудал явах ч бас судалгаа шүү дээ. Бас надад халаасны хулгайчаас алтны магнат хүртэлх бүх төрлийн найз бий. Би бүгдтэй нь ижил түвшнээс харьцдаг.

 

-Дахин дахин эргүүлж үзээд баймаар кадр гэвэл...?

 

-Эр хүн нулимсандаа их чанга байдаг даа. Би хүүгээ төрөхөд эхнэрийнхээ дэргэд байсан юм. Төрөх өрөөнөөс гараад ирэхэд хоёр талын аав, ээжүүд маань хүлээж байлаа. Уйлахгүй дээ гэж бодож байсан боловч “Хүүтэй боллоо” гэж хэлээд л ээрээд уйлчихсан. Хэзээ ч мартаж чаддаггүй өөр нэгэн кадр гэвэл эмээтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд. Би эмээгийн өврийн хүүхэд л дээ. Хамгийн гоё өглөө гэвэл эмээ өсгийдөж алхсаар орны минь өмнө ирээд намайг сэрээх тэр өглөө. Эмээтэй холбоотой дурсамж бүхнийг ямар ч детальгүйгээр санана шүү дээ.

 

-Юм бүхэн мөнх бус. Эмээгийн орон зай эзгүйрэх тэр агшныг их хүнд хүлээж авсан байх даа?

 

-Нэг удаа амьсгаа нь түгжрээд хоёр минут гаруй болоход би хиймэл амьсгаа хийж сэрээсэн юм. Тэр үеэс л сэтгэл зүйгээ бэлтгэж, хүлээн зөвшөөрч эхэлсэн. Эмээ маань нэр төртэй сайхан наслаад, хийе гэсэн бүхнээ хийгээд явсан. Гэхдээ мэдээж “байсан бол...” гэж бодолгүй л яах вэ. Тэр хоосон орон зайг ажил маань нөхсөн байх. Учир нь, эмээ, өвөө хоёр маань “ажлаа л сайн хийгээрэй” гэж захидаг байсан юм. Тэднийхээ захиасаар ажлаа л сайн хийхийг хичээж явна. Манайхан бүр “Тулгаа ер зүгээр суудаггүй. Магадгүй, усанд орж байхдаа тамхиа татаад, утсаар ярьж байдаг байх аа” гэдэг юм.

 

-Амьдралыг ч бас найруулчихмаар санагдах уу?

 

-Бүхий л зүйлийг найруулчихмаар санагдана аа. Кино хийнэ гэдэг өөрөө том найруулга. Киногоо гаргах, олонд хүргэх нь ч бас том найруулга шүү дээ. Хажуугаар нь Юнител, Номин холдинг зэрэг хамтарч ажилладаг байгууллагуудынхаа рекла­мыг хийнэ. Үе үе гэр рүүгээ утасдаж ч найруулгаа хийнэ. Хор ч найруулна, панаал ч найруулна.

Ер нь өрнөл, зөрчил, тайлал, төгсгөлийг зөв дараалалд хийж чадахыг л найруулга гэдэг. Зөв дараалалд оруулахын тулд бүх төлөвлөгөөгөө дэвтэр дээр бичнэ. Би компьютер бараг хэрэглэдэггүй, дандаа гараараа бичнэ. Энэ ч утгаараа word, excel гэдэг миний хувьд хүн төрөлхтөнд байгаа хамгийн агуу программ шүү дээ. \инээв. сурв\. Төлөвлөгөө бичихээрээ заавал сум зурдаг заншилтай. Магадгүй, цааш үргэлжилнэ гэсэн санаа юм болов уу.

 

-Найруулагч гэдэг тухайн уран бүтээлийн хувь заяаг зурдаг зураач. Өмнө нь, “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” кинонуудыг хийсэн. Ер нь бүтээлүүдийнхээ хувь заяаг яг анх төсөөлснөөрөө зурж чаддаг уу?

 

-Зураг авалттай үед уран бүтээлчдээ дийлэнхдээ өглөөний 05-10 цаг хүртэл амраана. Өөрөө хамгийн сүүлд унтаж, хамгийн түрүүнд сэрнэ. Яагаад гэвэл, би хариуцлагаа маш сайн ухамсарладаг. Ер нь эцсийн дүнд найруулагчийн л зөв байдаг.

 

-Шингэхэн царайтай болоод ч тэр үү, хүүхэд шиг л харагдах юм. Уран бүтээлчид гадаад төрхийг тань хараад, үгэнд нь орохгүй байж болмоор ч юм шиг сэдэл авдаг байх даа?

 

-Тийм хүмүүс бас байна аа, байна. Гэвч би бас сэлэм эргүүлвэл баллана шүү дээ. Орилох үедээ ч орилно. Аргадах үедээ ч аргадна. Ихэвчлэн хүнээс авах гэсэн зүйлээ зөөлөн аргаар гулгуулж авдаг. Ямар ч байсан тухайн уран бүтээлчээс авъя гэсэн зүйлээ авч чаддаг. Би Төмөр замд өссөн. Энэ ч утгаараа өөрөө атаман биш ч атамануудтай найз. Тэр үед нэг хүнтэй нэг л удаа барилддаг байлаа. Одоо ч мөн адил, аливаа ажлыг нэг л удаа хийнэ. Хийхдээ сайн хийнэ.

 

-Тулгаа уран бүтээлийн багийнхнаа их хочилдог гэсэн. Харин тэд Тулгааг юу гэж хочилдог вэ?

 

-Шингэн царайтай болохоор Бацаан Тулгаа л гэдэг юм. Мөнхийн ус уучихсан юм шиг сайхан шүү дээ. Манай аав, ээж хоёр ч бас шингэн царайтай. Тэгэхээр энэ бол ген байх аа.

 

-Атаархмаар юм.

 

-Нэг талаараа баярламаар шүү. Солонгост сургуульд сурч байхдаа ангийнхантайгаа хамт дэлгүүр хэснэ ээ. Нүдэнд туссанаа л аваад өмсчихнө. Ямар ч илүү, дутуу сонголт хийх шаардлага байхгүй. Бүх хувцас надад таарна. Яаж ч их идсэн жингээ яг барина. Тэгэхээр дэлгүүр хэсэхээр их урамгүй л дээ. Харлаа, авлаа, сонголоо, тэгээд л болоо.

 

-Зохиолч Ч.Лодойдамба агсаны ач охинтой ханилж, киноны урлагт хамтран зүтгэж явна. Б.Буяндэлгэр таны төсөөлж явсан амьдралын гол дүр чинь мөн үү, эсвэл...?

 

-Мөн. Би түүнтэй танилцаад, нэрийг нь ч мэдээгүй байхдаа л “Би чамтай сууна аа” гэж хэлсэн юм. Тэгээд л суусан. Минийхээр жинхэнэ амьдрал гэдэг бол хамтдаа бүхнийг хийж чаддаг байх явдал гэж боддог. Миний гэргий хүссэн бүхнийг минь өгч чаддаг. Би өөрөө их эрх шүү дээ. Буяа маань намайг их эрхлүүлж чад­даг. Тэр тусмаа хийх гэж зорьж байгаа зүйл дээр маань их эрхлүүлнэ. Бас үргэлж миний талд зогсож, цаг ямагт миний зөв байлгаж чаддаг. Яах ар­гагүй, миний амьдралын гол дүр.

 

-Нэрийг нь ч мэдээгүй байж “Би чамтай сууна аа” гэж хэлнэ гэдэг зоригтойгоос гадна эрсдэлтэй л шийдвэр байна даа?

 

- Одоо бид “Өвлийн тууж” киногоо удахгүй нээх гэж байна. Энэ кинон дээр маань “Үхсэн хүний тухай л өнгөрсөн цаг дээр ярьдаг юм” гэж гардаг юм. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл, “Хэн байсан бэ?” гэдэг бол хамгийн тэнэг асуулт. Харин “Хэн болох вэ” гэдэг л хамгийн чухал. Тиймээс ч би ирээдүй цаг дээр л ярих дуртай.

 

-Та амьдралын гол дүрээ зөв сонгосон гэдэгтээ огт эргэлздэггүй юм байна. Яг үүн шигээ “Өвлийн тууж” киноны дүрүүдээ ч бас маш сайн сонгосон юм шиг санагдлаа. Үзэгчдийн огт төсөөлөөгүй дүрүүдийг бүтээж байгаа бололтой?

 

-Батмэнд ахын хувьд энэ дүрийг анхнаасаа л түүнд зориулж бичсэн юм. Кинонд маань чин сэтгэлээсээ хандаж ажилласан. Харин Төрөөг би “Өнөөдөр” киноны үеэр олж харсан юм. Хэзээ ч хийж байгаагүй юмаа шууд хийж чадсан. Төрөө маань ч зохиолоо уншаад “Би энэ дүрийг авмаар байна, хиймээр байна” гэж үнэнээ л хэлсэн.  Одоо ид үе нь эхэлж байгаа жүжигчин л дээ. Дүрээ ямар ч хийгүй гаргаж чадсан гэж бодож байна. За,тэгээд “Эмэгтэй дүр хэн байх вэ” гэдэг асуулт гарч ирлээ. Яг одоо мэргэжлийнхээ талбарт цахилж яваа хүн бол Б.Хулан буюу Маша л байсан. Түүнийг энэ дүр дээр анх сонгоход хүмүүс эргэлзэж байсан л даа. Харин кино үзлэгийн дараа “Маша бол яах аргагүй эрдэнэ юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Б.Эрдэнэчимэг эгчийн хувьд бол цэвэр аз шүү дээ. Бид эхлээд Ц.Оюундарь эгчид санал тавьсан юм. Зохиолоо уншаад айсан юм болов уу, ажилтай ч байсан уу, татгалзсан. Гэтэл Хосоо маань Б.Эрдэнэчимэг эгчийг санал болгосон. Гадаадад жүжигчний мэргэжлээр төгсөж ирсэн болохоор Эрдээ эгчид маш том школ байдаг. Түүнийгээ гаргаж, биднийг үнэхээр гайхшруулсан даа. 

 

-Хүмүүс постер хараад ч юм уу, дууны клипийг нь үзээд аймшгийн кино гэж ойлгож магад?

 

-Гэгээлгээр хийчихээр хүмүүсийг хуурсан хэрэгт уначихна л даа. Тиймээс ч бараан юм гэдгээ шууд харуулчихсан зөв гэж бодсон. Дууны хувьд зөвлөх продюсер Гантулга ах маань “Никитон”-ы Баачка ахтай холбож өгсөн юм. Баачка ах киногоо үзчихээд “Гол дүрийн залуу ямар аймаар харанхуй юм бэ. Түүний эргэн тойронд нь юу ч алга. Тас харанхуй. Урд талд нь нэг жижигхэн гэрэл л асах шив дээ” гэж хэлсэн. Хэдхэн хоногийн дараа дуугаа зохиочихлоо гээд намайг дуудаж, гэртээ төгөлдөр хууран дээрээ амьдаараа дуулж үзүүлсэн. Ямар ч эргэлзээ байхгүй, таалагдсан. “Т.А.М” гэдэг дуу ингэж л төрсөн юм. Гэхдээ кино үзээгүй хүмүүс энэ дууг ойлгохгүй байж магад. Кино үзэхээрээ ойлгоно.

 

-Киноныхоо дуунд зориулж, цоо шинэ клип хийсэн байна. Клипэн дээр хэдийгээр киноны үйл явдал гарахгүй боловч сайн анзаарвал утга санаа, агуулга нь яг ижилхэн. Яаж ингэж сэтгэв ээ?

 

-Клипийг их олон хувилбараар бодсоон. Эцэст нь, там хүн бүрийн төсөөлдөг шиг дүрэлзсэн гал, тас харанхуй биш энгийн л хаалга байдаг болов уу. Магадгүй, тэнд бүх зүйл ухарч явдаг байх гэж бодсон. Эхлээд ухрааж хийх гэж үзсэн боловч үзэгчид шууд ойлгоход төвөгтэй санагдсан учраас шийдлээ өөрчилсөн. Бас тамд дандаа муу муухай зүйлс байдаггүй, магадгүй гоо сайхан зүйл ч бий гэдгийг харуулахыг хичээсэн.

 

-Урилгыг маань хүлээж авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Ц.Баттуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдад талийгаач н.Хасбаатарын ар гэрээс өргөдөл, гомдол гаргаагүй
АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
Улсын Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэхийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
    36 мин
  • Аравдугаар сарын цаг агаарын ТӨЛӨВ
    48 мин
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
    1 цаг 20 мин
  • Волейболын Үндэсний дээд лиг 11 сарын 3-нд эхэлнэ
    1 цаг 36 мин
  • “Банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хууль тогтоомжийн хэрэгжилт, дагаж мөрдөх стратегийн үнэлгээ” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулав
    1 цаг 41 мин
  • Аравдугаар сард болох ТЭМДЭГЛЭЛТ өдрүүд
    1 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
    1 цаг 49 мин
  • Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
    2 цаг 1 мин
  • САГС: Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт өнөөдөр болно
    2 цаг 19 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    2 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
    2 цаг 48 мин
  • Аравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
    3 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: “Хүнсний аюулгүй байдал-стандарт чанарын баталгаа" сэдэвт хурал болно
    3 цаг 20 мин
  • ЗГ: Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай хэлэлцээрийг хэлэлцэж байна
    3 цаг 36 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    4 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа
    18 цаг 11 мин
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
    18 цаг 34 мин
  • ТББХ: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
    19 цаг 3 мин
  • Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо
    19 цаг 53 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Шинэ Засгийн газрын 100 хоногийн ОНЦЛОХ ажлууд
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • ТАНИЛЦ: "Алтан цом"-ын багийн барилдаанд оролцох чансаа өндөр бөхчүүд
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • МАН-ын гишүүдийн нэрийг барин хуурамч мэдэгдэл гаргажээ
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Херо Б.Баатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хуулийн байгууллагаар шалгуулахаар ханджээ
  • Х.Булгантуяа: Би намын даргад өрсөлдөхгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Шинэ Засгийн газрын 100 хоногийн ОНЦЛОХ ажлууд
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ний аваргын төлөө цэц сорино
  • САГС: Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг 50 тоглогч
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав
  • Монголбанкны хяналтын зөвлөл хуралдав
  • ФОТО: “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Шинэ Засгийн газрын 100 хоногийн ОНЦЛОХ ажлууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК