Ирэх амралтын өдрүүдэд цастай байна. Тодруулбал, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 8-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.