Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

2017-1-05
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа хуримтлуулж,  таван ханатай гэр төдийгүй 50 метр квадрат талбайг халаадаг төхөөрөмжийг  хувийн  хэвшлийнхэнтэй хамтран  үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 35-712 тоотод амьдардаг Б.Бадамынд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд   очлоо. Манайхны  хэлдэгээр агаарын бохирдол хамгийн ихтэй голомтын бүсэд эднийх амьдардаг. 8х8 харьцаатай байшингаа нүүрсээр галладаг энэ айл жилдээ 400 гаруй мянган төгрөгийн нүүрс түлдэг гэнэ. Б.Бадамынд ХБНГУ-ын “Stiebel Eltron” фирмийн шөнийн дулаан хадгалагч төхөөрөмж өглөө. Энэхүү төхөөрөмж нь 6-8 цаг цахилгаанд залгаснаар нягтаршуулсан тоосгондоо дулаанаа нөөцөлж, 16-18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. 10-45 м2 талбайг халаах хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, Б.Бадамынх нүүрс түлж, агаар бохирдуулалгүйгээр шөнийн тарифгүй буюу 21:00-06:00 цагийн хооронд төхөөрөмжөө залгаад маргааш нь өдөржингөө цахилгаан зарцуулалгүй, утаа гаргалгүйгээр дулаан байх боломжтой болно.

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  хэлэхдээ “Нийслэлийн гэр хорооллын иргэдэд халаалтын шинэ төхөөрөмжийг ашиглах боломжийг бий болгох зайлшгүй шаардлага бий. Үүний нэг нь шөнийн дулаан хадгалагч гэж бид үзсэн.  Халаагуурын үнийг хэрхэн бууруулж, иргэддээ яаж хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдэг асуудлыг хотын зүгээс зохион байгуулах шаардлага гарч байна. Мэдээж ганц цахилгаанаар асуудлыг шийдэхгүй. Утаагүй түлш, сайн чанарын утаа бага гаргадаг зуухны асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Мөн эрх зүйн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөж байна.Үүнээс гадна халаагуур хэрэглээд эхлэхээр хүчдэлийн асуудал яригдана. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтраад гэр хорооллын цахилгааны  шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа.” гэлээ.

 

Үүний дараа тус хорооны иргэн Д.Лхагвадоржийнд очиж, дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг өглөө. Энэхүү төхөөрөмж нь мөн хоногийн 8 цагт дулаанаа хуримтлуулаад үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангах аж. Д.Лхагвадоржийнд өгсөн төхөөрөмж гэхэд зөвхөн монгол гэрт зориулан бүтээсэн загвар гэдгийг “Монватт” ХХК-ийнхан хэлсэн юм. Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь автомат тохируулгатайн дээр температур мэдрэгчтэй учраас тасалгааны агаарын хэмд тааруулан автоматаар ажилладаг байна.  Мөн  “Тулгат” халаагуурын давуу тал нь дээрээ цахилгаан зуухтай учраас орчиноо дулаан болгохын дээр тухайн айл өрх хоол ундаа ч хийгээд идэх боломжтой гэдгийг “Монватт”-ынхан танилцууллаа.

 

Түүнчлэн өнгөрсөн жилээс  хойш  цахилгаан халаагуур ашиглаж, үр дүнг нь  хүртэж байгаа  айл өрхүүд бий.  Ийм айлын нэг бол Чингэлтэй дүүргийн  12 дугаар хорооны иргэн  Ц. Амарсанаагийнх юм.  Өвөлдөө 1-2 машин нүүрс түлдэг байсан бол одоо халаах төхөөрөмж ашигласнаар эдийн засагт хэмнэлттэйгээс гадна нийслэл хотынхоо агаарыг бага ч гэсэн бохирдуулахгүй байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Ц.Амарсанаа хотын удирдлагуудад ярьлаа. Шөнөдөө дулаанаа хуримтлуулж, өдрийн  8 цагийн турш дулаанаа барьдаг халаагуур  сонголт ихтэй  байгаа гэдгийг  энэ төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа компанийн төлөөлөл  ярьсан юм.  Үнийн хувьд  хичнээн  метр квадрат талбайг халаахаас  хамаардаг.  Давуу тал нь шөнөдөө  дулаанаа хуримтлуулдаг учраас  эрчим хүчний  үнэ өндөр гарна гэсэн  ойлголт байхгүй. Шөнийн тэглэгдсэн тарифыг үр дүнтэй ашиглахад  хэрэгтэй гэдгийг онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.25.69)
    Евро стандартын халаагуур болон дулаан хадгалах төхөөрөмжүүдийг импортын татвараас чөлөөлөөд олноор оруулж ирэх хэрэгтэй байна!!! Тэгэхдээ борлуулах үнийн хязгаар тогтоож өгөхгүй бол компаниуд засгаас олгосон боломжийг урвуулан ашиглана шүү!!!!!
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.42.222)
    АМЖИЛТ яаж холбогдох уу
    2017 оны 01 сарын 05 | Хариулах
  • Canj (103.26.195.224)
    Энэ чинь хамгиин зөв бүгдээрээ дэмжье утаа буурна
    2017 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    3 цаг 30 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    3 цаг 46 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 59 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    4 цаг 5 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    4 цаг 7 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    4 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    16 цаг 55 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    16 цаг 57 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    18 цаг 31 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    18 цаг 38 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    19 цаг 49 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    21 цаг 4 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    21 цаг 17 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 18 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    21 цаг 36 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    22 цаг 39 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    23 цаг 7 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    23 цаг 30 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    23 цаг 45 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК