Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2017 оны эхний чансааг зарлалаа. Тус чансааны жин тус бүрийн дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын эрэгтэй тав, эмэгтэй зургаан бөх эрэмбэлэгджээ.
Эрэгтэйчүүдээс
- 57 кг-д Э.Бэхбаяр-15,
- 61 кг-д Т.Түвшинтулга-14,
- 65 кг-д Г.Мандахнаран-5,
- 74 кг-д П.Өнөрбат-12,
- 86 кг-д О.Үйтүмэн-17,
Эмэгтэйчүүдээс
- 55 кг-д Д.Отгонцэцэг-13,
- 58 кг-д П.Орхон-7, Б.Шоовдор-20,
- 60 кг-д С.Цэрэнчимэд-9,
- 63 кг-д С.Батцэцэг-10,
- 69 кг-д О.Насанбурмаа 9 байрт тус тус эрэмбэлэгджээ.