Монголын үндэсний циркийн урилгаар олон улсын циркчид манай улсад тоглолтоо хийж, үзэгч олныг бишрүүлж байна. Тоглолтод Колумби, Их британи, Франц, Итали болон Ази Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын жүжигчид оролцож байгаа юм. Бар, цагаан арслан зэрэг сургуультай амьтдын гайхамшигт үзүүлбэртэй уг тоглолтыг ОХУ-ын авъяаслаг продюсер Демидов удирдан найруулж байгаа билээ.
Тэгвэл өчигдөр Магда гэх сургуультай барыг “АСА” циркийн өмнөх талбайгаас Улсын их дэлгүүрийн өмнөх талбай хүртэл "зугаалуулж", үзэгч олны сонорыг мялаалаа. Олон улсын циркийн тоглолт энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд АСА циркэд үргэлжилнэ. Ингээд сургуультай барын хотын гудамжаар зугаалсан гэрэл зургийн сонирхолтой бичлэгийг хамтаар хүргэж байна.